-
- Assign a menu in Theme Options > Menus WooCommerce not Found
- Newsletter
Каплан нь Австрали, Ирланд, Их Британи дахь түнш их сургуулиудын хамт хүмүүст боловсрол, ажил мэргэжлийн зорилгодоо хүрэхэд нь туслах, эрдмийн зэрэг олгох 300 гаруй хөтөлбөрүүдийг1санал болгож байна.
Каплан нь 7 чиглэлийн мэргэжлийн олон хувилбартай хөтөлбөрүүдийн ачаар танд сонгосон хөтөлбөрийн дауу үе тэнгийнхнээсээ түрүүлж, ажиллаж эхлэхэд тусалж чадна. Дипломтой төгсөгчид нь Зэрэг олгох хөтөлбөрийн сургалтын 2-р курст шууд элсэж2 болно.
1Сингапурын Каплан дахь зэрэг олгох хөтөлбөрүүдийг үзнэ үү.
2Хөтөлбөрт нийцэж, элсэлтийн шаардлагыг хангасан байх ёстой.
Санал болгож буй мэргэжлийн чиглэлүүд:
Дипломын хөтөлбөр
Каплан дипломын хөтөлбөрөөр олж авсан мэдлэг нь таны дээд боловсролын үндэс суурийг бүрдүүлж, боловсрол, ажил мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд холбогдох мэдлэгийг олж авахад тань тусална. Каплан нь манай нэр хүндтэй түнш их сургуулиудын санал болгож буй зэрэг олгох 300 гаруй хөтөлбөрт* хамрагдах боломжийг олгодог өргөн хүрээний бүтэн цагийн Дипломын хөтөлбөрүүдтэй.
*Сингапурын Каплан дахь зэрэг олгох хөтөлбөрүүдийг үзнэ үү
КАПЛАНЫ ДЭЭД БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ
Элсэхэд шаардах хамгийн доод түвшин
Элсэлтийн шаардлага:
Элсэхэд шаардагдах англи хэлний түвшин:
Каплан Сангийн Дипломын хөтөлбөр
Каплан Сангийн Дипломын хөтөлбөр нь оюутнуудыг Капланы Дипломыг авахад бэлтгэх зорилготойгоор боловсруулсан.
Хөтөлбөрийн модулиуд (цөм) | |
Эрдмийн ур чадвар | Харилцааны судалгаа |
Шүүмжит сэтгэлгээ, инноваци | Соёл ба байгууллагууд |
Математикийн үндэс | Дэлхийн нөхцөл байдалд байгууллагууд |
Элсэхэд шаардах хамгийн доод түвшин
Элсэлтийн шаардлага:
Элсэхэд шаардагдах англи хэлний түвшин:
Каплан Дээд Боловсролын Академи (KHEA)-аас санал болгож буй мэргэжлийн бизнесийн англи хэлний дипломын хөтөлбөр нь үндсэн сургалтын хөтөлбөрт амжилттай ороход бэлтгэхийн тулд төрөлх хэл нь англи биш хүмүүсийн англи хэлний ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү хөтөлбөр нь жинхэнэ уншлагын хэсэг, нөхөх ярианы бичлэг зэргийг ашиглан, суралцагчдыг өнөөдөр дэлхий даяар хэрэглэж байгаа англи хэлтэй танилцуулан, оюутнууд амжилттай өөртөө итгэлтэй хэл хэрэглэгч болоход шаардагдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн болно. Шүүмжлэл сэтгэлгээг зорилготойгоор нэгтгэснээр оюутнууд анги дотор болон түүнээс гадна аль алинд нь амжилтанд хүрэх стратеги боловсруулах боломжтой болно. Тэднийг сонсох дадлагын тест, аман илтгэл, модулийн сорилууд, бичгийн даалгавар, эцсийн шалгалтаар тогтмол үнэлдэг. Хичээл дэх англи хэлний оролцоо, хэрэглээг мөн харгалзан үздэг.
Түвшингүүд | Элсэлтийн шаардлага | Үргэлжлэх хугацаа |
Түвшин 1 (Beginner) Анхлан суралцагч | TOEFL IBT 10 онооноос доош эсвэл IELTS 2.0 доош (нийт түвшин 1.5 эсвэл дээш) | 2 сар |
Түвшин 2 (Elementary) Анхан шатны | TOEFL IBT 10 доош эсвэл IELTS 2.5 (нийт түвшин 2.0 эсвэл дээш) | 2 сар |
Түвшин 3 (Pre-Intermediate) Дунд шатны өмнөх | TOEFL IBT 20 доош эсвэл IELTS 3.0 (нийт түвшин 2.5 эсвэл дээш) | 2 сар |
Түвшин 4 (Intermediate) Дунд түвшний | TOEFL IBT 40 доош эсвэл IELTS 4.0 (нийт түвшин 3.5 эсвэл дээш) | 2 сар |
Түвшин 5 (Upper Intermediate) Дундаас дээш | TOEFL IBT 60 доош эсвэл IELTS 5.0 (нийт түвшин 4.5 эсвэл дээш) | 2 сар |
Хамгийн бага нас: 15 нас